Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 2020 оны есдүгээр сарын 18-20-ны өдөр 1749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. 9-р сарын 17-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ. Энэ хүн 50 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн байна.
Монголд батлагдсан 312 тохиолдлоос 302 нь эдгэрлээ. ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байна. Долоон хүн хөнгөн, хүндэвтэр гурван хүн байна.