Л.Наранбаатар МАН-д элсжээ

Эдийн засагч Л.Наранбаатар МАН-д элсэж буйгаа зарлалаа. Тэрээр "Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ. МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт. Хичээнэ ээ"  хэмээжээ. 

Уул уурхайн инженер-эдийн засагч Л.Наранбаатар нь АН-ын ҮЗХ-ны гишүүн байсан ба намынхаа эрх барих дээд байгууллагад Дархан-Уул аймгийг төлөөлдөг байсан юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.