Арван настай Н.Содбилэг хүү номынхоо орлогоос УОК-т 500 мянган төгрөг хандивлажээ

БЗД-ийн “Төгс дэлгэрэх” ЕБС-ийн тавдугаар ангийн сурагч Наранбаатарын Содбилэг чөлөөт цагаараа хүүхэд, багачуудад зориулан үлгэрийн ном бичиж эхэлжээ.

Өөрийн зохиосон үлгэрээ “Ухаант мэргэн” нэртэйгээр цувралаар хэвлүүлэн “Аз хур”, “Мир” номын дэлгүүрүүдэд худалдаалсан байна.

Тэрбээр өнөөдөр номынхоо орлогоос Улсын Онцгой комисст 500 мянган төгрөгийг аавын хамт ирж гардуулжээ.

Н.Содбилэг хүүгийн зохиосон “Ухаант мэргэн” ном нь таван боть бөгөөд хоёр нь үлгэрийн, гурав нь комик ном аж. Үлгэрийн ном нь 9900, комик ном нь 5500 төгрөгөөр худалдаалдаг аж.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.