АТГ: АТҮТ-ийн хоёр албан тушаалтныг үргэлжлүүлэн шалгаж байна

АТҮТ-ийн бүртгэлийн тасгийн дарга Ч.Болор, АТҮТ-ийн Лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулаг нарыг АТГ-аас саатуулсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар АТГ-ын Олон нийтийн төвөөс тодруулахад  “АТҮТ-ийн хоёр мэргэжилтнийг саатуулан шалгаж байгаа үнэн” гэх мэдээллийг өглөө.

Тэднийг хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл байгаа юм. АТГ-аас  Ч.Болор, Г.Эрдэнэбулаг нарыг  авлига авсан болзошгүй гэх үндэслэлээр өнгөрсөн даваа гаригт гүйцэтгэх ажиллагаа явуулж, ажлын байрнаас нь саатуулсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.