
2020 оны наймдугаар сарын эхний хорь хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бодит гүйцэтгэлийг өнөөдөр хэлэлцлээ. Тайлант хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөөг 100.9 хувиар, хүдэр олборлолт 109.6 хувиар, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 100.9 хувиар тус тус биелүүлжээ.
Хүдэр дэх металлын агуулга зэсээр 102.2 хувь бол молибденоор 118.1 хувиар биелсэн байна. Металл авалт зэсээр 100 хувьтай бол молибденоор 100.4 хувьтай харин баяжмал дахь металл зэсээр 100 хувьтай бол молибденоор 100.4 хувьтай биелжээ.
Баяжмал дахь металл зэсээр 103.1, молибденоор 119.7 хувиар биелсэн бол баяжмал дахь металлын агуулга зэсээр 102 хувьтай, молибденоор 104 хувьтай байна.
Ачигдсан баяжмалын чанар 102 хувиар, ачигдсан зэсийн баяжмал дахь металл 108.1 хувиар , ачигдсан молибденийн баяжмалын чанар 103.1 хувиар тус тус биелсэн амжилттай байна.
Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон наймдугаар сарын эхний хорь хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдээ амжилттай биелүүлэн ажиллаж байна.