Хууль бусаар самар түүсэн тохиолдолд 5.4-27 сая төгрөгөөр торгох зэргээр шийтгэнэ"

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас самар түүхтэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. 

Энэ үеэр самар түүхтэй холбоотой эрх зүйн орчныг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага тооцохыг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Нэмэхбаатар хэлэв. 

Тэрбээр "Иргэд самрын болц гүйцээгүй үед иргэд самар түүж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор болц нь гүйцээгүй самрыг түншиж унагааж болохгүй болохоор мод руу авирч гараад, самраа буулгах үйлдэл хийдэг. Тэгээд унаж гэмтэх, амь насаараа хохирсон нэлээн хэдэн тохиолдол бүртгэгдлээ.

Иймд иргэд төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журмын дагуу олгосон эрхийнх нь хүрээнд тусгай зөвшөөрлийг авч самраа бэлтгэх шаардлагатай.

Энэ зөвшөөрлийг аваагүй самар бэлтгэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлгийн 8.1-т зааснаар Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэв. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.69.18)
    Соц нийгэм худлаа уриа лоозонгоор дүүрэн ард түмний тархийг угааж байсан л гэдэг үнэндээ одоогийн энэ нийгэм бүр долоон дор. Тэгж торгоно, ийм тийм хуультай гэх мөртлөө юу ч байхгүй хоосон ам, цаас. Соц нийгэмд ядахдаа хууль нь хууль шиг байж. Саяхан Богд уулын руу салхинд гарсан самарчид бүр майхан савтайгаа, машин тэрэгтэйгээ шоргоолж шиг бужигнаж байна лээ шд. УБ-ын булан бүрт зарж байна ийм байхад үхснийхээ хууль, торгууль яриад байгаам бэээээ???
    2020 оны 09 сарын 01 | Хариулах