Иргэд ШӨХТГ-ын дарга өрөөндөө юу хийж суугааг хардаг болно

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар Б.Бат-Эрдэнэ  томилсон. Ажлаа аваад удаагүй байгаа Б.Бат-Эрдэнэ нэлээд хэдэн шинэ ажлыг эхлүүлээд байна.

Эдгээрийн нэг нь төрийн албаны ил тод байдал, авлига, хүнд суртлыг халах дахин нэг алхам хийж буйгаа өөрийн албан ёсны хаягаар дамжуулан мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-ын даргатай уулзахаар ирсэн хүн даргын уулзалт хуралтай байгаа эсэхийг харах боломжтой дэлгэж байрлуулахаар болсон байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Дарга нарын үүдэнд удаан хүлээж сууж үзсэн үү. Зарим дарга яагаад хүмүүсийг ялгаварлаж дууддаг вэ. Яагаад гэвэл зарим нь дотроосоо хараад сууж байдаг. Энэ байдлыг хална. Харин эсрэгээрээ үйлчлүүлэгч, иргэд дарга нарыг юу хийж суугааг хардаг болгох ажлыг эхлүүлэх санаатай байна. Өөрийнхөө өрөөнөөс эхлэе. Маргаашнаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргатай уулзахаар ирсэн хүн дарга юу хийж суугаа, үнэхээр ажилтай, уулзалттай, хуралтай байгаа эсэхийг шууд хянана. Энэ нь ил тод байдал, авлига, хүнд сурталыг халах нэг алхам болоосой гэж хүсэж байна” гэжээ.

Түүний хувьд энэ сарын 21-ний өдөр худалдаа үйлчилгээний байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн. Ингэхдээ “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн анхааруулга тавьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг дурдан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэхийг зөвлөсөн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.