АТГ орлогоосоо давсан хадгаламжтай 2,482 хүнээс 18-ынх нь ХОМ-ийг нарийвчлан шалгаж эхэлжээ

нэг тэрбум таван зуун сая төгрөгөөс дээш хадгаламжтай УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар бид мэдээлсэн

Тэгвэл АТГ хөрөнгө орлогын мэдүүлгийн дараагийн шатны дүн шинжилгээ хийж эхэлсэн ба "Хадгаламж" хэсгийг нарийвчлан нягталж эхэлсэн байна. 

2019 онд мэдүүлснээр нийт орлогоос хэтэрсэн буюу давсан хадгаламжтай, 2,482 хүн байгаагаас нарийвчлан шалгах 18 албан тушаалтны сүүлийн хоёр жилийн ХОМ-т харьцуулалт хийж байгаа тухай мэдээлжээ.

Төмөрийн Мөнхтунгалаг

@TTungalag2

ХОМ-ийн дараагийн шатны дүн шинжилгээг хийж эхэлсэн. Энэ удаад ”Хадгаламж” хэсэгт чиглэж байна. 2019 онд мэдүүлснээр нийт орлогоос хэтэрсэн буюу давсан хадгаламжтай 2482 хүн байгаагаас нарийвчлан шалгах 18 албан тушаалтны сүүлийн хоёр жилийн ХОМ-т харьцуулалт хийж байна.

Хөрөнгө орлогын мэдүүлгийг төрийн 40 орчим мянган албан хаагч мэдүүлдэг. Түүнээс 280 орчим нь төрийн өндөр албан тушаалтан юм.

Эх сурвалж:Ikon.mn

 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.