Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр ажилдаа орлоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ахлах зөвлөхөөрөө УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томилж өнөөдөр үүрэгт ажилдаа орлоо. Ж.Энхбаяр нь хууль тогтоох дээд байгууллага УИХ-д 3 удаа сонгогдон ажилласан мэргэшсэн парламентч, туршлагатай улс төрч юм. Түүнийг Батлан Хамгаалах Яамны Сайд агсан Дэслэгч генерал Ш.Жадамбын хүү гэдгээр  олон нийт, улс төрийн хүрээнийхэн сайн мэднэ. Ш.Жадамба генерал 1992 онд БХЯ-ны сайдаар, 2011 онд түүний хүү Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн,Засгийн газрын гишүүн, БХ-ын сайдаар тус тус  томилогдсон ажиллаж байсан  нь Монгол төрийн түүхэнд ховорхон тохиолдол байсан юм. Тэрбээр ажлын гараагаа 1996 оноос хувийн хэвшлийн салбараас эхэлж улмаар улс төрд орж  2008 онд аавынхаа нутаг Говь-Алтай аймагтаа УИХ-ын сонгуульд нэр дэвшин улсын хэмжээнд хамгийн өндөр 68.5 хувиар  сонгогдсон гишүүн.

 Ж.Энхбаяр гишүүн 2015 онд Батлан хамгаалах салбарын бодлого, багц хуулийн төслийн  ахлагчаар ажиллаж, онцгой байдал дотоодын цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан гавьяатай.Тиймээс Ж.Энхбаярыг Монгол улсын ерөнхий сайдын ахлах зөвлөхийн хариуцлагтай  ажлыг сайн хийж, ажлын албыг чадварлаг сайн удирдана хэмээн олон нийт ам сайтай байна. 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль

1999 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1996-2000 онд *Нэхий* ХХК, *Сүлжмэл* ХХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, *Газар* ХХК-ий захирал

2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга

2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга

2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх

2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

ШАГНАЛ

2008 онд Алтангадас одон,2014 онд Хөдлөмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ: Англи, Орос

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.