Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно

Шүүх хурлын товын мэдээллийг хүргэж байна. 

-Д.Дамба-Очирт холбогдох хэрэг

(Албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан)

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т
Тов: 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт БЗД-ийн ЭХАШШүүх-д болно.

-Д.Эрдэнэбат нарт холбогдох хэрэг

(Урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан нийт 4 удаа хойшилсон)

Тов: 2020.08.17-ны өдрийн 10:00 цагт

Шүүх: СБД-ийн ЭХАШШүүх

-Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэрэг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх /хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь /мөнгө угаах/

Тов: 2020.08.27-ны өдрийн 10:00 цагт /Урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан нийт 6 удаа хойшилсон/

Шүүх: ЧД-ийн ЭХАШШүүх

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.