Д.Нямхүү: Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  мэдээлэл хийлээ.
7-р сарын 27-ны өдөр 686 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд  7-р сарын 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ.
Дөрвөн хүн эдгэрч, өнөөдөр сувиллын тусгаарлалтад шилжлээ. Монгол нэг, Беларусийн нэг, ОХУ-ын хоёр иргэн эдгэрлээ. Монголд 289 тохиолдол батлагдсанаас 222 иргэн эдгэрлээ. Эмчилгээнд 67 хүн байгаагаас хүндэвтэр 5 хүн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.