ШҮҮХ: С.Баярт таван жилийн хорих ял оноож, 5.5 тэрбум төгрөгийг хураахаар шийдвэрлэв

 

Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, шүүхээс гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Шүүхээс С.Баярт нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилээр хасаж, нээлттэй хорих ангид 5 жил хорих ял оноолоо. Мөн хууль бусаар олсон 5.5 тэрбум төгрөгийг хурааж, улсын орлого болгох шийдвэр гаргалаа.

Харин Ч.Даваанямыг 2 жил нээлттэй хорих ангид 2 жил хорих ял оноож, хууль бусаар олсон орлогоороо АНУ-д худалдан авсан дөрвөн орон сууцны үнэ болох 5.5 тэрбум төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Баяр нь Ерөнхий сайдын алба хашиж байхдаа Оюутолгой компанийн шатахууныг “Петровис” компаниас нийлүүлэх давуу тал олгож, энэ үйлдлээрээ 418.1 тэрбум төгрөгийн орлого олох боломж олгосон хэмээн буруутгажээ. 

Эх сурвалж:GoGo.mn

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.