

Улс орны хөгжил, та бидний сайхан амьдралд таны өдөр бүрийн зөв үйлдэл маш их хувь нэмэр болдог.
Хаа нэгэн газар орж гарах, жишээлбэл, цахилгаан шатанд автобусанд орж гарах сууж буухдаа нэг нэгэндээ саад бололгүй хүлээгээд, дугаарлаж зогсоод, бусдыгаа урдуураа гаргаад, ... байх юм бол уур бухимдалгүй, шахалцаж түлхэлцэхгүй, дулаан уур амьсгал өөрөө бий болно.


Та өчүүхэн тэвчээр гаргаад, хоромхон зуур хүлээгээд урдуураа гаргасан хүн дараа нь нөгөө хүндээ зам тавьж өгөх сэтгэлтэй болно. Та эхэлчих. Ийм газар өөрийн эрхгүй хүмүүсийн нүүр царайд инээмсэглэл тодорно. Японд суралцсан, ажилласан, аялсан, амарсан хүмүүс энэ талаар мэдэж л байгаа, аль болохоор энэ соёлыг түгээх хэрэгтэй.


Дараалалд зогсож, хүнд зам тавьж өглөө гээд улс орон хөгжөөд байхдаа яахав дээ гэж бодож байвал та эндүүрч байна...
Энэнд тэрбум доллар хэрэггүй, жаахан хичээх л хэрэгтэй.... ИХ ҮЙЛС ӨЧҮҮХЭН БАГААС ЭХЭЛНЭ!!!
Япон судлаач Д.Төмөрбаатар