Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбатыг томилжээ ​​​​​​​

Засгийн газрын хуралдаанаас шинээр байгуулагдсан Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг СУГ-ын дарга Гэндэндарамын Эрдэнэбатыг томилж өчигдөр үүрэгт ажлаа хүлээн авсанаар тус яамны удирдлагын баг бүрдсэн байна.Г.Эрдэнэбат нь Дуурийн дуучнаар ажлын  гараагаа эхэлж Дуурь бүжгийн эрдмийн театрын дарга, БСШУСЯ-ны Соёл урлагийн газрын дарга, Монгол улсын консерваторийн захирал,  2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байжээ.Соёл, урлагийн салбарын удирдах албан тушаалд  олон жил үр бүтээлтэй сайн ажилласан мэдлэг, чадвар, дадал туршлагатай мэргэжлийн боловсон хүчин юм.

Соёлын яамыг Стратеги, бодлого төлөвлөлт, Төрийн захиргаа, удирдлага, Соёл гэгээрэл, Урлаг уран бүтээл, Соёлын өв, Санхүү хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ дотоод аудитын гэх долоон газартай, нийт 78 албан хаагчийн орон тоотой байхаар  засгийн газар баталсан бөгөөд Соёлын сайдаар С.Чулуун, дэд сайдаар М.Батбаяр нар томилогдсон билээ.

 

 

 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.