Б.Баасандоржийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ

Б.Баасандоржийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилжээ. Тэрбээр 2018 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм.

МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.