Токио-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид лоозон уриа барьж буув

Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчид лоозонтой буув

Токио-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор өчигдөр /2020.07.21/ үдэш ирсэн зорчигчид “Монголчууд минь монголчууддаа зөвхөн хилээ нээгээч”, “Монгол хүн Монголын баялаг” гэсэн лоозон бичиг барин буусан юм.

 Тэд “Бид өнөөдөр Токио-Улаанбаатарын  нислэгт багтан Сайхан Монгол орондоо сайн явж ирлээ. Ямартай ч та бүхэндээ үнэхээр их баярлалаа гэсэн юм. Тус нислэгээр нийт 260 иргэн ирсэн байна.

Бид хэдий эх орондоо ирж чадсан ч ард минь дэлхийн өнцөг булан бүрт гацан үлдэж, чартер нислэг хүлээн гэр бүл, үр хүүхэд, ээж аав эх орноо санагалзан суугаа Монголчууддаа Эх орон, элэг нэгт Монголчууд минь нэгдмэл байж өөрийн иргэдээ яаралтай бүгдийг нь татан аваасай гэж чинь сэтгэлээсээ хүсч СЭТГЭЛИЙН ҮГЭЭ Эх орныхоо тэнгэрт өргөлөө” хэмээн цахим хаягаараа мэдэгдсэн юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.