А.Амбасэлмаа: Эдгэрсэн 22-23 хүний давтан шинжилгээгээр коронавирус ИЛЭРСЭН

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Эмчилгээ хийлгэсний дараа дахин коронавирус ялгарч байгааг тогтоосон. Бид дотооддоо халдвар тараагаагүй байгаа тул бусад улс орнуудыг бодвол өвөрмөц арга хэмжээ авч байна. Халдваргүй болтол нь бид ажиглаж байгаа. Иймээс халдвартай хүн ард иргэдийн дунд гараад халдвар тараах бий гэж санаа зовох хэрэггүй.

Манайд халдвар авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрсэн.  
213 хүн эмчилснээс 22-23 хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Тиймээс вирус илрэхгүй болтол ажиглан, тандалт хийж байна. Энэ бол улс орнуудад ч адилхан үүсэж байгаа асуудал.  

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.