Япон улсаас 260 орчим монгол иргэнээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө

Япон улсад буй монгол иргэдээ авчрахаар Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:45 цагт хөөрлөө.

Уг онгоцоор 260 орчим иргэн эх орондоо ирэх бөгөөд 21:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.