“ХАВХГҮЙ-АЛТАЙ” аяныг зохион байгуулж 460 орчим хавх хураан авчээ

“ХАВХГҮЙ-АЛТАЙ” аяныг аймагтаа зохион байгуулж 460 орчим хавхыг хураан авч хууль бус агнуураас урьдчилан сэргийллээ. Мөн түүний бэлдэц төмрөөр агнуурт өртдөг ховор нэн ховор амьтдын дүрс бүхий баримал урлалыг нутгийн төмөр хийц барималын уран дархан залуучуудаар хийлгэн олон нийтэд сурталчлан ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар Байгалийн нөөц баялагийг хууль бусаар ашиглах явдлыг таслан зогсоох, тарваган тахалаас урьдчилан сэргийлэх зорилгоор “ХАВХГҮЙ-АЛТАЙ” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж мэдээлэл сурталчилгааг иргэдэд тогтмол хүргэх, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүллээ.

Иргэд олон нийтэд сонирхуулхад 1 хавханд жилд дунджаар 10 амьтан өртдөг судалгаа байдаг бөгөөд ихэвчлэн хамгийн дорой, өвчтэй байгалийн голомтот халдварт тахал тарааж болзошгүй тарвага, зурам зэрэг амьтад өртдөг болох нь тогтоогджээ.Иймд зэрлэг амьтны гаралтай халдварт өвчлөл ялангуяа тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.