"Говь-Алтайд гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын I хавьтал болсон хүмүүсийг Баянхонгорт тусгаарласан"

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдаад байгаа.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Аавынхаа агнаж ирсэн тарваганы махыг идсэн хүүхэд идсэнээсээ хойш хоёр хоногийн дараа хоолой өвдөж, халуурсан зовуурьтай сумынхаа эмнэлэгт очсон.

Тиймээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж үзээд аймгийн зоонозын баг голомтод нь очиж ажиллаад эхний хавьтлуудыг тусгаарласан. Эрдэнэтээс тухайн айлд очсон хүмүүс хавьтал болсон, тарваганы мах идсэн учраас Баянхонгор аймагт тусгаарлаад байна" гэв.

Орон нутагт хийсэн эхний шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн бөгөөд өнөөдөр 11 цагт сорьц ЗӨСҮТ-д хүргэгдэн иржээ. Сорьцод PCR шинжилгээ хийгээд эцсийн оношийг албан ёсоор мэдээлнэ гэв.

Эх сурвалж:Ikon.mn

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (124.158.109.232)
    агнаж өвчсөн аав өвдөөгүй бол болсон мах идсэн хүн өвдөхгүй. энэ тахал биш
    2020 оны 07 сарын 17 | Хариулах