Д.Нямхүү: Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн 18 настай эрэгтэйд коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Долоодугаар сарын 16-ны өдөр улсын хэмжээнд 438 хүний сорьцонд шинжилгээ хийхэд нэг хүнээс вирус илэрлээ. 7-р сарын 15-нд Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн 240 хүнд шинжилгээ хийхэд 18 настай эрэгтэйд коронавирус илэрлээ.

Сэлэнгэ аймгийн Баруунхараад зам засварын ажил хийж байгаа 32 хятад ажилчны шинжилгээгээр вирус илрээгүй. 6-р сарын 26-нд Москва-УБ-ын онгоцоор ирсэн цэргийн 75 албан хаагчийн гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Хоёр хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс сувиллын тусгаарлалтад шилжлээ. 58 настай эрэгтэй 42 хоног, 59 настай эрэгтэй 30 хоног эмчлэгдэн эрүүлжлээ.

Монголд коронавирусийн халдвартай 262 хүн батлагдсанаас 211 хүнийг эмчиллээ. 51 хүн эмчилгээнд байна. 50 хүн хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна. нэг жирэмсэн эх эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д нийт 116 хүн эмчилгээ, хяналт, тандалтад байна. 

Эх сурвалж:GoGo.mn

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.