УИХ-ын дарга Г.Занданшатар Анхдугаар чуулган хаалтаа хийсэн ч удахгүй ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, төсөв тодотгоно гэдгийг хэллээ.
Найм дахь парламентын Анхдугаар чуулганы хуралдааны хаалт өнөөдөр болж, хаалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хуульд заасан зорилтуудаа амжилттай хэрэгжүүллээ. Чуулган, байнгын хороодын хуралдаанд өндөр ирцтэй оролцсонд талархал илэрхийлье. Та бүхний идэвх зүтгэлээр Засгийн газар, байнгын хороо, дэд хороодын бүрэлдэхүүнийг томиллоо. Бүтээлч үйл ажиллагаа, хүчээ нэгтгэсэн ажил цаашид үргэлжилж, хэм хэмжээ болно гэж найдаж байна. Бидэнд амарч суух цаг байхгүй. Анхдугаар чуулган завсарласан хэдий ч удахгүй ээлжит бус чуулганыг зарлан хуралдана. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батална. Таван чиглэлээр Улсын Их Хурлаас ажлын хэсгүүд байгуулж, ажилдаа орно” гэлээ.
Сэтгэгдэл (1)