Д.Лүндээжанцан УИХ-ын даргын ахлах зөвлөх болжээ

 

Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 6 удаа сонгогдож УИХ-ын даргын сэнтийд заларч явсан,  Монгол төрийн ой санамж гэгддэг мэргэшсэн хуульч УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын  ахлах зөвлөх болжээ. УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн болсон учир түүний оронд томилсон байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 40 гаруй хуульд өөрчлөлт оруулах учиртай. Тиймээс уг хуулийн төсөл боловсруулахад УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангийн мэдлэг туршлага үүрэг роль өндөр гэж УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр томилжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.