ЭМЯ: Өчигдөр гадаадаас 540 иргэн эх орондоо ирлээ  

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

Д.Нарангэрэл, Дэлхий дахинд 10.9 сая хүн коронавирусийн халдвар авч, 522 мянган хүн эндлээ. Сүүлийн 24 цагт 180 мянга гаруй хүн шинээр халдвар авлаа.
Манай улсын хувьд өчигдөр 541 хүн тусгаарлалтад орж, 274 хүн  тусгаарлалтаас гарлаа. Улсын хэмжээнд 2712 хүн ажиглалтад байна. Өчигдөр БНСУ-аас 420 хүн, АНУ-аас 24, Замын-Үүдийн боомтоор 96 хүн ирсэн.

ЭМЯ-ны Шинжлэх, ухаан технологийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн, Коронавирусийн талаар 38302 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдэж, 2500 гаруй туршилт судалгаа явуулжээ. 2020 оны сүүлчээр коронавирусийн вакцин гарна гэж ДЭМБ-аас мэдээлсэн. 

АНУ-ын эрдэмтэд 65 настай хүнд өвчтөнд плазм эмчилгээ хийхэд бие нь сайжирсныг мэдээллээ.

Хятад, Италийн эрдэмтэд 3 ба түүнээс дээш насны хүүхдэд насанд нь тохирсон амны хаалт зүүлгэх хэрэгтэй. Харин 2 ба түүнээс доош насны хүүхдэд амны хаалт зүүх шаардлагагүй гэжээ. 

Эх сурвалж:GoGo.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.