УИХ-ын гишүүн Н.Энхболд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг  Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр баталлаа

УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг сонгож, тогтоол баталлаа.

Ингээд УИХ-ын гишүүн Н.Энхболд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр сонгогдов.

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тэднийг сонгосон бөгөөд тус дэд хороонд хамгийн олон сонгогдсон гишүүдийг оруулдаг байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан тус дэд хорооны гишүүд бүгд нэг намын харьяалалтай байгааг өөрчлөх санал гаргасан боловч, УИХ-ын дарга бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон, дөрвөн удаа парламентад ажилласан Н.Алтанхуягт санал тавьсан ч хүлээн аваагүйг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Энхболд өмнөх парламентад тус дэд хороонд ажиллаж байсан бөгөөд олонх, цөөнх гэлгүй асуудалд бодитой ханддаг болохыг хэлсэн юм.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэх үеэр хэд хэдэн гишүүн цагдан хорионд байгаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудалд тус дэд хороо хэрхэн ажиллах хийгээд яаралтай анхаарахыг хүссэн юм.

Эх сурвалж:GoGo.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.