УИХ-ын гишүүн С.Одонтуяаг УИХ-ын дэд даргад, Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргад нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ.
УИХ-ын 2020 оны сонгуулиар АН 11 суудал авч бүлэгтэй болох боломжтой болсон. Тэгвэл АН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүд хуралдаж, дээрх шийдэлд хүрчээ.
АН-ын гишүүд маргааш 15:00 цагаас хуралдах чуулганы хуралдаанд энэ шийдвэрээ танилцуулж, батлуулснаар албан ёсных болно.
Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар АН-аас
- 2-р тойрог Баян-Өлгий аймгаас Б.Бейсен
- 3-р тойрог Баянхонгор аймгаас Д.Ганбат
- 3-р тойрог Баянхонгор аймгаас А.Адъяасүрэн
- 11-р тойрог Өмнөговь аймгаас Д.Бат-Эрдэнэ
- 12-р тойрог Сүхбаатар аймгаас Ж.Батсуурь
- 12-р тойрог Сүхбаатар аймгаас Н.Ганибал
- 14-р тойрог Төв аймгаас Ц.Туваан
- 15-р тойрог Увс аймгаас О.Цогтгэрэл
- 16-р тойрог Ховд аймгаас Ш.Адьшаа
- 16-р тойрог Ховд аймгаас Б.Пүрэвдорж
- 26-р тойргоос Баянгол дүүргээс С.Одонтуяа нар сонгогдон УИХ-ын гишүүн болсон юм.