Маргаашаас эхлэн давхар автобусыг Таван шар-Оффицерийн чиглэлд гарахаар боллоо. Нийтийн тээврийг төрөлжүүлж, түгжрэлийг багасгах, сургууль, аялал жуулчлал, буухиа, бизнес, ажил хэргийн зэрэг олон төрлийн үйлчилгээнд явах автобусны парк шинэчлэл явагдаж байна.
Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотод 50 ширхэг давхар автобус явуулахаар төлөвлөсөн бөгөөд давхар автобусуудыг БНХАУ-аас авсан юм.