Б.НЯМТАЙШИР, Э.БАТ-ҮҮЛ НАРЫН НУУЦ УУЛЗАЛТЫН БИЧЛЭГ ЮУ ӨГҮҮЛЭВ?

Хэнтий аймагт АН-аас нэр дэвшигч, хотын дарга асан Э.Бат-Үүл, МАК группийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нар  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Цэнхэр”-ийн гуанзанд энэ сарын 6-нд  уулзсан нууц уулзалтын бичлэг задарчээ. Уг бичлэгт гарч байгаагаар бол Э.Бат-Үүл Б.Нямтайширыг хүлээж байгаад тосон авч уулзах аж.  Бичлэгт дурдсанаар бол тэд гуанзны эзэнд мөнгө төлж байгаад хүн оруулалгүй,  2 цаг орчим уулзжээ. Хэнтий аймагт АН-аас нэр дэвшиж яваа Э.Бат-Үүл хүү  Б.Чулуудайнхаа  хамт яллагдагчаар татагдаад байгаа бол  Б.Нямтайширын хүү  Н.Номтойбаяр нь  хоригдож, өөрөө шүүхийн зарлантай яваа.Тэд уулзаж дуусахад  бие хамгаалагчдаар хамгаалуулсан Б.Нямтайширын машинд нь хамт суугаад хаашаа ч юм явж байгаа нь бичлэгт үлджээ.

Ингэж хөвгүүдтэйгээ хамт ял шийтгэл авахдаа тулсан Монголын толгой баян, ардчиллын алтан хараацай хоёрын  буйдхан газарт уулзсан уулзалтын зорилго  чухам юу байв? Тэр тусмаа хүүгийнхээ сонгуулийн сурталчилгааг хийж байгаа  Б.Нямтайшир нэр дэвшиж яваа  Э.Бат-Үүлийг зорьж очсоны цаад учир юу вэ гээд олон асуулт хариулт нэхэж байна. Хоёулаа их ажилтай улс санамсаргүй таарна гэж байхгүй байх.Сошиалаар шуугиж байгаагаас харахад МАК группийн ерөнхийлөгч Б.Нямтайшир Хэнтий аймагт нэр дэвшиж яваа  Э.Бат-Үүлийн сонгуулийг санхүүжилтийг шийдвэрлэх, хариуд нь Э.Бат-Үүл   Н.Номтойбаярыг УИХ-д гаргах хоёр талын тохироотой уулзсан гэх.

 

 

Уг  нууц уулзалтын бичлэг  задармагц  Э.Бат-Үүл

“Нямтайшир хоёр эгчийгээ оршуулсан газрыг эргэж яваад Цэнхэр мандал сумын Цолмон хоолны газар надтай таарсан. Тайшир бид хоёр нэг байрных” хэмээн жиргэжээ.

Нүд худал хэлдэггүй, Э.Бат-Үүл өөрөө ч хүлээн зөвшөөрсөн  юм болохоор тэд ямар ч байсан нууцаар  уулзсан нь үнэн байна.  Тэд улстөр, бизнесийн нам дамнасан сүлжээ болох МАНАН мафийн хүмүүс гэдэг үнэн. Энэ сонгууль тэдний эрх мэдлээ хадгалж үлдэх сүүлчийн сонгууль учраас хаана, юу эсийг хийж явах билээ.

О.Гэгээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR MAXWELL (129.205.124.21)
    Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авахыг хүсч байна уу, эсвэл бөөр, Биеийн эрхтэнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
    2020 оны 06 сарын 18 | Хариулах