“Нэхүүл” хөдөлгөөнийхөн Р.Амаржаргал, Э. Долгион, С.Эрдэнэболд нарыг сонгож болохгүй гэв

"Нэхүүл" нам бус хөдөлгөөний залуус УИХ-ын сонгуулийн 24-р тойрог, Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшиж байгаа Р.Амаржаргал, Э. Долгион, С.Эрдэнэболд нарыг сонгож болохгүй гэж мэдэгдлээ.Тэд өнөөдөр АН-аас нэр дэвшигч Р.Амаржаргал, Э. Долгион, С.Эрдэнэболд нарыг иргэд, сонгогчидтой уулзаж байх үед нь очиж эл мэдэгдлээ хэлэв.

Тэд энэ тухайгаа “АН-ынхан УИХ-ын сонгуульд ялбал Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоно гэж байгаа. Гэвч Р.Амаржаргал “Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд өг, “Эрдэнэт”-ийн 49 хувь бол хувийнх гэсэн мэдэгдлийг удаа дараа хэлж байсан. Түүний эхнэр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, хүүхэд нь тус банканд ажилладаг. Харин нэр дэвшигч Э.Долгион бол Худалдаа хөгжлийн банкны охин компани “Блүүмбэрг” телевизийн захирал, тус банкны сошиалыг олон жил хариуцаж ирсэн хамгаалагч нар гэж онцлов. Харин С.Эрдэнэболдыг эхлээд 100 саяыг намдаа тушаагаад, дараа  нь 400 саяыг тушаасан, энэ мөнгөө хаанаас олсноо зарлаагүй гэв.

"Нэхүүл" нам бус хөдөлгөөний залуус зөвхөн АН-аас нэр дэвшиж буй хүмүүсийг онилоогүй бөгөөд шударга бус асуудалд орооцолдож байсан нэр дэвшигчдийг сонгож болохгүй хүнээр нэрлэж байгаа юм байна.

 

Г.Цэрэн

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR MAXWELL (129.205.124.21)
    Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авахыг хүсч байна уу, эсвэл бөөр, Биеийн эрхтэнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
    2020 оны 06 сарын 18 | Хариулах