
Говь-Алтай аймгийн Шарга сум дахь Ээвийн голын гүүрийг шинэчлэн барих 1.9 тэрбум төгрөгийг 2020 оны Улсын төсөвт тусган батлуулж, одоогоор Төрийн худалдан авах ажиллагааны газар барилгын ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Улсын чанартай Алтай-Ховд чиглэлийн авто зам дагуу шинээр баригдах Ээвийн голын гүүрийн зураг төслийг 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсруулж, барилгын ажлын хөрөнгийг 2020 онд Улсын төсөвт тусгуулснаар ийнхүү шинэ гүүрийн барилгын ажлын тендер шалгаруулалтыг эхлүүлэв.

Ээвийн голын шинээр баригдах гүүр нь 66.24 метр байхаар төлөвлөгдсөн бөгөөд гүүрийн барилгын ажлыг төсвийн хуульд батлагдсаны дагуу 2020 онд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.