
Манай улсад коронавирусийн халдварын өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хүргэж байна. Тэрбээр: Тусгаарлагдаж байсан нэг эх ХӨСҮТ-д амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд хариу нь СӨРӨГ гарсан.
Мөн өчигдөр 375 хүнд шинжилгээ хийгдсэн.
ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, мөн ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн" гэв.