ОХУ-аас Цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр ирнэ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ

Тэрбээр: Бид 316 сэжигтэй тохиолдол илрүүлж тусгаарласан. 78 хувь амьсгалын замын цочмог халдвартай байсан. сүүлийн 7 хоногт 4 халдвар батлагдсан. 2-13 хоногийн дараа 1-6 удаагийн шинжилгээгээр вирус илэрсэн.  65 хувь нь эмэгтэй, 11-65 насныхан байна. 40 хувь нь хөнгөн, 7.3 хувь нь хүнд буюу маш хүнд. Сүүлийн 3-4 иргэн нэлээд хүнд ирсэн. Зөөвөрлөгдсөн ирсэн халдвартай иргэдийн 15 нь эдгэрсэн.  Эдгэрсэн 15 хүнээс тав нь сувилалд, 2 хүн халдварт, 2 хүн гэрт, 7 хүн гэрийн ажиглалтаас гарсан.

11 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн. Улсын хэмжээнд Вирус судлалын 6 лаборатори ажиллаж байна. Дархан-Уул, Ховд, Дорнод, ХӨСҮТ-д 2, ЗӨСҮТ-ийн лабораторид коронавирусийн шинжилгээ хийж байна. 12 ажиглалтын байранд 5000 орчим хүнд тандалт судалгаа, шинжилгээ хийсэн. Үүний 98 нь ачаа тээврийн жолооч. ОХУ-аас Цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр ирнэ. Оюутнуудыг ирсэн даруйд нь шинжилгээнд оруулахаар бэлтгэл хангасан, маргаашнаас шинжилгээний хариуг мэдээлнэ. Оюутнууд халдварын голомтоос, зарим нь халдвартай хүнтэй хавьталд орсон учир эрсдэл өндөртэй. Тиймээс яаралтай шинжилгээ хийж тусгаарлана. 

Эх сурвалж:GoGo.mn 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.