Истанбулаас 170 орчим монгол иргэнээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө

Туркийн Истанбулаас 170 орчим монгол иргэнээ авчрахаар тусгай үүргийн онгоц 09:35 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрлөө. 

Одоогийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. 

Тусгай үүргийн дараагийн нислэгийг тавдугаар сарын 18-нд Энэтхэг улсын нийслэл Дели хот руу хийхээр төлөвлөжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.