Шангри-Лагийн уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглолоо

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Олимпийн гүүр шинээр ашиглалтад орсноор Олимпийн гудамж хойноос урагш чиглэсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдээд буй.
Үүнээс үүдэн Энхтайваны өргөн чөлөөнд ачаалал өгч хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан Шангри-Ла буюу Японы ЭСЯ-ны уулзварт хойноос зүүн гар тийш буюу Элчингийн гудамжруу эргэхийг хориглож, чиглэлийг өөрчиллөө. Иймд иргэд та бүхэн Элчингийн гудамжруу нэвтрэхийн тул Буянгийн зам, Зоригийн зам зэргийг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.