Орон сууцанд үйлдвэрлэл эрхэлсэн ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 5-р хороо, 80 дугаар байрны зоорийн давхарт байрлах модон эдлэлийн цех, сийлбэрийн урлангийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.

Шалгалтаар нийтийн зориулалттай орон сууцанд 40 дБА-иас их хэмжээний дуу чимээ гаргаж, үйлдвэрлэл эрхэлж байсан тул зөрчил гаргасан иргэнд /Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар/ зөрчлийн хэрэг үүсгэж, шийтгэлийн арга хэмжээ авчээ. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйл ажиллагаа ашиглалтыг зогсоох Прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: НМХГ

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.