Гарал үүсэл нь тодорхойгүй 600 кг сүүн крем, 80 кг бялуу чимэглэгчийг хураан авжээ

Замын-Үүд боомтоор энэ сарын 4-ний өдөр иргэн А экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй сүүн крем, бялуу чимэглэгч өнгө оруулагчийг бусад бараа бүтээгдэхүүнээр нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. 

Тодруулбал, 600 кг сүүн крем, 80 кг бялуу чигмэлэгч өнгө оруулагчийг бусад бүтээгдэхүүнээр нуун далдалсан байсныг мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар илрүүлж, бүтээгдэхүүнүүдийг хураан авсан байна. 

Эх сурвалж: МХЕГ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.