Италид коронавируст халдварын улмаас нас барагсдын тоо 25 мянга хүрлээ

                           Италид нас барагсдын тоо 25 мянга хүрлээ

Итали улсад нэг өдрийн дотор коронавируст халдварын улмаас 437 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 25'085 боллоо. Харин дэлхийд дахин 6471 хүн нас барж, 77'559 шинэ тохиолдол илэрснээр нийт нас барагсад 183'930, халдвар авагсад 2'633'319 болоод байна.

Одоогоор 717'285 хүн эдгэснээр халдварын идэвхтэй тохиолдол 1'732'104 үлдсэн ба 56'680 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Нэг өдөрт Сингапур, Перу, Саудын Араб, Энэтхэг зэрэг 15 оронд 1000-аас их халдварын тохиолдол илэрч, Швед, Мексик, Нидерланд, Бразил зэрэг 13 оронд 100-аас их хүн нас барлаа. 

Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:

АНУ - 28'163 /Нийт 846'907/

ОХУ - 5236 /Нийт 57'999/

Их Британи - 4451 /Нийт 133'495/

Испани - 4211 /Нийт 208'389/

Итали - 3370 /Нийт 187'327/

Турк - 3083 /Нийт 98'674/

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

АНУ - 2230 /Нийт 47'548/

Их Британи - 763 /Нийт 18'100/

Франц - 544 /Нийт 21'340/

Итали - 437 /Нийт 25'085/

Испани - 435 /Нийт 21'717/

Хамгийн олон хүн эдгээд буй улсууд:

Герман - 99'400

Испани - 85'915

Хятад - 77'861

АНУ - 83'978

Иран - 63'113

Эх сурвалж: Worldometers.info

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.