Баян-Өлгий аймагтай хиллэдэг ОХУ-ын Алтай мужид коронавирусийн халдвар бүртгэгдлээ

                              Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, ОХУ-д Алтай муж буй Баян-Өлгий аймагтай хиллэдэг бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Иймээс ОХУ бусад бүс нутгаас Москва хот руу ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэжээ. Ялалтын баярыг хойшлуулсан. 2020 оны дэлхийн II дайнд оролцсон Ахмад дайчдын жил болгон зарлалаа. Москва хотын захирагч коронавирусийн халдварын чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа таксигаар үнэгүй үйлчлэх, зочид буудалд үнэгүй байрлуулах зэргээр эмнэлгийн ажилтнууддаа таатай нөхцөлөөр хангаж, хүндэтгэл үзүүлж байна. Манай улсын хувьд 1642 хүн ажиглалтад байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.