Улаанбаатарт ялимгүй хур тунадас орж, цасан шуурга шуурна

Өнөө маргаашдаа  нутгийн зүүн хагаст хур тунадас орж, сэрүүсч, цасан болон шороон шуурга шуурахыг  онцгойлон анхааруулж байна.

2020 оны 04  дүгээр сарын 14-ний 20 цагаа­с 04 дүгээр сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор  7-9 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулсаар ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 3-8 градус дулаан,  бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгороор 2-7 градус, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө Халх голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй.  Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас  орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.  Шөнөдөө Дорноговийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.