Бэлгийн замын халдварт өвчин гуравдугаар сард өмнөх сараас 24.8%-аар нэмэгджээ

Бэлгийн замын халдварт өвчин гуравдугаар сард өмнөх сараас 24.8%-аар нэмэгджээ

Энэ оны гуравдугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,656 болж, өмнөх сараас 329 (24.8%)-өөр нэмэгджээ. 

Мөөгөнцрөөр өвчлөгчид 679 (2.6 дахин)-өөр

Тэмбүүгээр өвчлөгчид 581 (42.7%)-ээр

Трихомониазаар өвчлөгчид 386 (37.3%)-гаар

Гонококкт халдвараар өвчлөгчид 156 (11.5 %)-гаар өсжээ.

Мөн цусаар дамжих халдварын тохиолдол 35 болж, нэгээр (2.9%) нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооны танилцуулсан мэдээлэл харуулж байна.

Харин амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 497 болж, 124 (20%)-өөр, гэдэсний халдварт өвчин 96 болж, 20 (17.2%)-оор тус тус буурсан нь онцлогтой. 

Үндсэндээ халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний улиралд 9,434 болж, өмнөх оны мөн үеэс 721 (7.1%)- ээр буурсан аж. Үүнд,

Салхин цэцгээр өвчлөгчид 1,357 (46.2%)-гоор

Цусан суулгаар өвчлөгчид 495 (55.5%)- аар

Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 204 (52.4%)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод энэ оны гуравдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 байгаа билээ. 

Эх сурвалж: ikon.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.