Даваа гарагаас эхлэн авто машинуудыг тэгш, сондгойгоор зорчуулна

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр:

Улсын Онцгой комисс өчигдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.

Нэгдүгээрт ОХУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагааг шуурхай явуулахаар болсон. Өчигдөр оройноос иргэдээ авч эхэлсэн. Татан авах ажиллагаа үргэлжилж байгаа ба одоогоор нийт 208 хүнийг татан аваад байна.

Мөн амны хаалт зүүх аяныг дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 31-нийг дуустал улс даяар өрнүүлэх тогтоол гарлаа. Бусдын эрүүл мэндийн төлөө, эрсдлээс сэргийлэх үүднээс иргэд амны хаалтаа тогтмол зүүхийн зэрэгцээ бусдадаа шаардлага тавих хэрэгтэй байна. Таны гэр бүл, улс орны аюулгүй байдал таны гарт байгаа учир энэ аянд идэвхтэй оролцоорой.

Даваа гарагаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулахаар боллоо. Энэхүү шийдвэрийг нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжүүлэх тул аймаг, сумдын Засаг дарга нар шийдвэр гаргаж, хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт тавьж ажиллана.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Орон нутгийн зам хаах юм боловуу
    2020 оны 04 сарын 12 | Хариулах