
“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа гэргий Г.Амарсайхан
Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Зөв амьдрах ухаан” ТББ-ийн тэргүүн Г.Загдаагийн өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд тавигдсан бичлэг нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч болон хүүхэдтэйгээ уулзахаар ирсэн эмэгтэйг элдвээр хэлсэн бичлэг цахим орчинд тавигдсан. Нийгэмд Загдаа, Корона вирус хоёр шуугиан тарьж байна хэмээн хэвлэл мэдээлэл, цахимаар хэлэлцүүлэг ч өрнөж байх шиг.
Энэ талаар БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
1-рт Загдаа нэг бүсгүйг хүлж байгаад гурав хоног тасралтгүй хүчинджээ. Бас л чалхитай хүчиндэгч юм.
2-рт Загдаа тэр бүсгүй ажлын байрандаа буюу урлангийнхаа граашинд хүчиндээд байж. Тэр граашинд нь мужаан цех, манаач хүртэл байдаг юм байна.
Тэгэхээр нийт 120 иргэд орж гараад гэмт хэрэг хараад байх бололцоотой.
3-рт Тэр бүсгүйн ярьж байгаагаар Загдаад хүчиндүүлж буй бичлэгтэй утас Цагдаад байна. Цагдаа яагаад гэмт хэргийн бичлэг ил болгохгүй байна вэ. Үнэхээр ийм хэрэг хийсэн бол бариад явахгүй байна вэ?
4-рт Загдаа тэр бүсгүйг тэмбүүтэй гэж байна лээ. Шинжилгээний бичиг хэрэгтэй. Тэгэхээр хамтран хүчиндсэн нөхдийнх нь хамт шинжилгээнд оруулахад бэлгийн замын өвчин илрэх магадлалтай.
5-рт Загдаагийн эсрэг тодорхой бүлэглэл ажиллаж байна. Бүр санхүүжүүлээд эхэлсэн харагдана. Пэйж хуудас нээгээд пэйсбүүкт мөнгө төлөөд тарааж байгаа юм.
6-рт Загдааг эхнэр нь бас уруу татах юм. Хэвлэлтэй байлдаад үр дүн муутайг ойлгохгүй байна лээ.
7-рт Гудамжны гэх тодотголтой 120 иргэнийг битгий хэл 10 архи уудаг ажилтанг маллах хэцүү дээ
8-рт Тэр бүсгүйг Загдаад хүчиндүүлсэн гэж хэлээд өгөөч гуйсан нөхөр бий гэж сонссон. Тэр этгээдийн нэрийг зарла. Тэр нөхөр зохион байгуулсан бол шившиг болно.
9-рт Тэр жаахан охид аав дээрээ очихгүй гээд 108 гэдэг хүүхэд түр хамгаалах төв рүү явлаа. Үүнийг юу гэж ойлгох вэ?
10-рт Бид асуудалд үргэлж эргэлзэж байх учиртай. Хэсэг нөхөд хэвлэлийн хурал хийлээ гээд цаазаар аваачиж болохгүй шүү дээ.
Эх сурвалж: Б.Жаргалсайхан БНН-ын дарга
Сэтгэгдэл (3)