Тариаланчдад 150 тэрбум төгрөгийн 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно

  Тариаланчдад 150 тэрбум төгрөгийн 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно

Тариалан эрхлэгчдэд 150 тэрбум төгрөгийн 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан  олгох арга хэмжээг хаврын тариалалтын өмнө авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монголын тариаланчдын үндэсний холбооноос мэдээллээ.

Салбарын яам Ч.Улаан болон Тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр нар газар тариалангийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монголын тариаланчдын үндэсний холбоо 2020 оны хаврын тариалалтыг ХХААХҮЯ-наас дэвшүүлсэн зорилтын түвшинд хүргэж технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахад тариаланчдын хариуцлага, улаанбуудай болон төмсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг 100 хангах, хүнсний ногооны хангамжийг 50-60 хувьд  хүргэх  ажлыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах илэрхийлсэн юм.

Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Одоогоор импортын хамааралтай бүтээгдэхүүн бол цагаан будаа, гурвалжин будаа болон бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос байна. Цаашид бид цагаан будааг дотооддоо тариалж болно. Тариалж байсан туршлага бий. Элсэн чихрийн хэрэгцээг дотооддоо хангах бололцоо байна. Гол нь боловсруулах үйлдвэр байгуулмаар байна. Айл бүр өөрийн хэрэгцээний ногоог тариалж, хэрэгцээгээ хангах чиглэлээр бодлого хэрэгжүүлмээр байна. Айл бүр хүнсээ бэлтгэдэг соёл руу чиглүүлж өгөх хэрэгтэй" гэдгийг онцоллоо.

Эх сурвалж:GoGo.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.