Өнөө шөнө баруун аймгуудын зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна

Өнөө шөнө баруун аймгуудын зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

-2020 оны дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-

Дөрөвдүгээр сарын 1-5 хүртэлх хугацаанд хур тунадас орохгүй, салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метрт хүрнэ.

Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градуст хүрч дулаарах төлөвтэй байна.

Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.