Д.Нямхүү: Монголд COVID-19 халдвар авсан хүний тоо 11 боллоо.

Д.Нямхүү, Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн 221 хүнээс коронавирусийн халдвартай нэг иргэн бүртгэгдлээ. Уг онгоц гуравдугаар сарын 18-нд ирсэн бөгөөд Монголд COVID-19 халдвар авсан хүний тоо 11 боллоо. Мэргэжлийн байгууллагууд халдварын үнэлгээг дахин хийж Монголд COVID-19 халдвар тархах эрсдэл маш өндөр гэж дүгнэсэн. Хяналт тандалтыг нарийвчлан хийж, халдвар авсан хүний ойрын хавьтлын хүмүүсийн тандаж, ажиллаж байна.
Нэг өдөрт коронавирусийн халдвартай нэг хүний эмчилгээнд хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлж, 800 мянган төгрөг зарцуулж байна.  

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, Дэлхийн 150 оронд коронавирусийн халдварын 100-гаас цөөн тохиолдол бүртгэгдлээ. Эрүүл мэндийн ажилтныг сургаж бэлтгэх, сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарах ажиглах байрыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг зургаан зөвлөмжийг ДЭМБ өгч байна. Нэг хүн дараагийн хүнийг халдварлуулах дундаж хугацаа 4.8 хоног байна. 

Эх сурвалж:GoGo.mn

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.