ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ’’Эмнэлэгт 14 хоног тусгаарлагдаад гарч буй хүн гэртээ 14 хоног тусгаарлах ёстой ”

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварын шинжилгээний хариуг зарлалаа.

Тэрбээр "2020 гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдээс санамсаргүй түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгалгаатай хүмүүст коронавирус байна уу гэж эрэн хайж, тандан хянаж байгаа юм. Мөн Монгол Улсад коронавирусийн халдвар байна уу гэдгийг баталгаажуулж байгаа гэсэн үг.

Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт тусгаарлагдсан нэг, нийт гурван хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт хяналтад байна.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээ хийгдэж байгаа. Сорьц цуглуулж бүгдийг нь шинжилгээнд хамруулна гэж өмнө нь хэлж байсан.

Халдвар илэрсэн өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа.

ДЭМБ-аас гаргасан зөвлөмж буюу стандартын дагуу лабораторийн шинжилгээ хийхдээ цэр, хамар, залгиураас арчдас авч, цус буюу ийлдэс, өтгөн, шингэний гээд таван төрлийн шинжилгээ хийж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн шинжилгээг өдөр болгон протокол хөтөлж, эмчилгээний үр дүнг харьцуулж, хянаж байна. Энэ нь эмчилгээ зохиж буй эсэхийг харьцуулан үзэх ач холбогдолтой.

Бүрэн эдгэрсэн хүнийг эмнэлгээс гаргахдаа гурван өдөр дараалан шинжилгээ хийж баталгаажуулаад гаргадаг. Хэрэв дутуу эдгээгээд гарвал халдвар тараах эрсдэлтэй.

Эмнэлэгт 14 хоног тусгаарлагдаад гарч буй хүн гэртээ 14 хоног тусгаарлах ёстой. Эдгээр хүмүүс өөрийгөө битгий хуураарай. Энэ системийг тагнуул, цагдаа, онцгой байдлын байгууллагатай хамтарч хянаж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж:ikon.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Dr. louis (102.89.3.106)
    Энэхүү кововид-19 үе шатанд манай судалгааны багийнхан нэр хүндтэй итгэл найдвараар бид вирусын сэргэлтийг арилгах эмчилгээний аргыг олсон. Эмчилгээг dr.louisclinic@gmail.com хаягаар бидэнтэй холбоо бариарай Дуудлага хийх буюу WhatsApp: +2349064992671
    2020 оны 05 сарын 20 | Хариулах