БНСУ-ын Дэгү хотод Монгол иргэнээс вирусийн маш бага халдвар илэрсэн ч эмчилгээ хийлгэж бие нь эрүүл болсон байна

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: БНСУ-д Монгол улсын  хоёр иргэн халдвар авсан гэх мэдээллийн дагуу бид албан ёсны мэдээлэл  авахаар ажилласан. БНСУ-ын Гадаад яамаар дамжуулж тус улсын ХӨСҮТ-ээс тодруулахад  Монгол Улсын иргэн, 28 настай Б Дэгү хотод ханиадны шинж тэмдэг илэрч, дүүргийн эмнэлэгт хандаж, 2 дугаар сарын 27-ны өдөр эерэг гэсэн хариу гарсан. Тухайн эмнэлгээс вирусийн хэмжээ маш бага гэсэн тул нэг удаа дусал хийгээд 3 сарын 6, 7-нд дахин шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарч одоо эрүүл саруул байгаа юм байна.

Нөгөө нь элэгний хурц үрэвслийн улмаас нас барсан иргэн байгаа. Тиймээс манай иргэд тайван байж болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.