Ч.Хүрэлбаатар: Банкууд зээлийн хүүг буулгах, алданги, шимтгэл тооцохгүй байхаар хэлэлцэж байна

Арилжааны банкууд зээлийн хүүг буулгах, төлбөр хураамж, шимтгэл, алданги нэмэгдүүлсэн хүүгээ тэглэх, тооцохгүй байх зэрэг арга хэмжээг авахаар холбогдох газруудтай уулзаж байгаа гэдгээ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар танилцуулсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

Тэрбээр “У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш эдийн засгийн бодлогыг зөв явуулах тал дээр санаа тавьсан. Нөөц, хуримтлалыг бий болгох чиглэлд ажилласан. Бид тодорхой хэмжээний мөнгийг хуримтлуулж байсан. Ирээдүйн өв санд одоогийн байдлаар 620 тэрбум төгрөг болсон байна. Мөн 8.2 их наяд төгрөгийн өрийг төлсөн. Энэ нь эдийн засгийн хүндрэл үүсэхэд үүнийг давж туулах, муу цаг үе ирвэл хуримтлал бий болгох гэсэн бодлого маань шинэ коронавирусийн үед хэрэг болж байгааг онцолж хэлмээр байна.

Мөнгөний бодлогын хүүг нэг функтээр буулгаж 10 болгосон. Мөн арилжааны банкууд заавал байлгах нөөцөө 10.5 хувиас 8.5 хувь болгож буулгахаар болсон

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж тодорхой шийдвэр гаргасан байна. Мөнгөний бодлогын хүүг нэг функтээр буулгаж 10 болгосон. Мөн арилжааны банкууд заавал байлгах нөөцөө 10.5 хувиас 8.5 хувь болгож буулгахаар болсон байна. Энэ нь эдийн засаг руу нэлээд мөнгө гаргах боломжийг бий болгож байна.

Засгийн газрын хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч, Арилжааны банкуудын холбооны тэргүүн нар оролцсон. Ингээд аж ахуйн нэгжийн өмнө тулгарч байгаа нөхцөл байдлыг ойлгон, хүүнд өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн. Удахгүй шийдвэр болж гарах байх. Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагууд төлбөр хураамж, шимтгэл, алданги нэмэгдүүлсэн хүүгээ тэглэх, тооцохгүй байх зэрэг арга хэмжээг авахаар холбогдох газруудтай уулзаж байна гэсэн.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч явах эдийн засгийн бодлогыг тодорхойлж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болно гэж бодож байна. Төр арилжааны банкны дотоод үйл ажиллагаанд оролцох боломгүй тул гаргаж буй шийдвэрүүдээрээ дэмжлэг үзүүлэх боломжийг бий болгож байна" гэсэн юм. 

Эх сурвалж:GoGo.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • tsetsegmaa (127.0.0.1)
    Coh ogt hereryi zailyyl!!!!!
    2020 оны 03 сарын 13 | Хариулах