”ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЭРДЭМТЭД’’ ТББ ОЮУНЫ ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга, эдийн засгийн ухааны доктор Т.Аюурсайханаар ахлуулсан  салбар салбарын манлайлалгч шилдэг эрдэмтдийн үүсгэн байгуулсан ХТЭ (ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЭРДЭМТЭД) ТББ-аас нийгэм эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед төр, засагтаа оюуны хандиваа өргөлөө. Хөгжлийн Төлөөх Эрдэмтэд ТББ-ын эрдэмтэн профессор   Ц.Батсүх, С.Будням нар  "COVID-19 вирусын тархалтын Монголын макро эдийн засагт үзүүлэх нөлөөний динамик шинжилгээ, бодлогын сонгомж", "Хил хаасны болон хорио тогтоосны нөлөөг салбар хоорондын тэнцлийн орц гарцын хүснэгт загвар ашиглан тооцоолох нь" сэдэвт эрдэм шинжилгээний ажил хийж, Улсын Их Хуралд танилцуулж, бодлого, шийдвэрт хувь нэмрээ орууллаа. Үүнээс гадна Хөгжлийн Төлөөх Эрдэмтэд ТББ-аас COVID-19 вирус Монгол Улсад орж ирвэл тархалтын алгоритмын моделийг хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн бүтцийг хянах замаар тооцоолсон бөгөөд энэ нь УОК, Эрүүл мэндийн яамнаас тархалтыг хязгаарлах арга хэмжээ авахад чухал ач холбогдолтой юм.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.