Д.Нарангэрэл: ”Өнөөдрийн байдлаар 79 улсад халдвар гарч, БНХАУ, БНСУ, Итали, Иранд халдвар голомтлон тархаж, гурван улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд ДЭМБ-ын зөвлөх баг манай улсад ямар чиглэлээр ажиллаж байгааг хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр ДЭМБ-ын албан мэдээг танилцуулсан юм. "Өнөөдрийн байдлаар 79 улсад халдвар гарч, БНХАУ, БНСУ, Итали, Иранд халдвар голомтлон тархаж, гурван улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ.

БНСУ-ын Дэгү хотод халдвар олноор илэрч байгаа нь сүмээс гадна балетын сургалтын төвд халдвар гарснаас үүдсэн байна. Мөн Японд урлагийн тоглолт үзсэн 15 хүнээс халдвар илэрснийг мэдээлсэн.

ДЭМБ-аас COVID-19 томууг бодвол өвчлөл, нас баралтаараа өндөр бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч хүнд COVID-19 халдварын эсрэг дархлаа тогтоогүй байгааг онцлон мэдээлж байна" гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.